ТНБД Н.Анхбаяр хэний хүүхэд болоыхг бүгд сайн мэднэ. Аав нь хуулийн салбарын дампуурлын нэг буруутнаар яригдан нийгэмд өргөнөөр шүүмжлэгддэг. Тэгвэл хүү нь хариуцсан яамандаа нэлээн “бантан” хутгаж явна. 2022 онд ГХЯ-аас 217 сая төгрөгийн алдаа, 46 сая төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ. Яамны санхүүг атгаж яваагийн хувьд нь энэ нь Н.Анхбаяртай яригдах хариуцлага юм. Томоохоноос дурдахад он дуусахын өмнө ГХЯ 13 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний төлбөр болох 189 сая төгрөгийг урьдчилан шилжүүлжээ. Эхлээд урьдчилгааг нь өгөөд гүйцэтгэлийг шалгаж хүлээн авсаны дараа үлдэгдлийг нь шилжүүлэх санхүүгийн наад захын дүрэм журам алдагдсан байна. Эрдэнэтэд “шахаа” хийж явсаны хувьд гэрээний санхүүжилтээ урьдчилаад бөөнөөр авах нь “шахагч” талд ямар чухал болохыг мэддэг болохоор тэгсэн байх ... Түүнээс гадна Монголын тухай гэрэл зургийн цомог болон “Дилова хутагтын захидал бичиг” номыг хэвлүүлэх ажлыг тус бүр нь 19,8 сая төгрөгөөр шууд гэрээлэн гүйцэтгэгчид өгчээ. Бөөн ажил, нэлээд хөрөнгө зарж бүтсэн 39,6 сая төгрөгийн ном, цомгоо эцэст нь ажилтан албан хаагчиддаа тараагаад өгсөн аж.