alim.mn | 2024.12.25
Алтны дэлгүүр ухуулахын тулд гурван сая төгрөгөөр замын зардлыг нь дааж Вьетнам авч явжээ

Сүүлийн үед манай халаасны хулгайчид зүүн өмнөд Азийн Хонгког, Сингапур, Тайланд, Малайз, Вьетнамд олонтоо баригдах болсон. Тэд голдуу бүлэглэн явдаг агаад  “захиалагчаас” гадна “гүйцэтгэгчид” ордог. Захиалагч нь тухайн орны байдал, “ажиллах”  хот, дэлгүүрийг урьдчилан судалаад “гүйцэтгэгчийн” замын болон бусад зардлыг даадаг бол “гүйцэтгэгч” нь зөвхөн хулгайлах ухах үүрэгтэй. Хулгайн олон удаагийн үйлдэлтэй О.Шинэбаяр нь  “гүйцэтгэгчээр” ажилладаг. Тэрээр жижигхэн биетэй, маш уян хатан тул ямар ч салхивч, цонх, нүхээр орчихдог гэнэ. Түүнээс гадна төмөр утас, автёрк байхад баргийн хаалга, сейфийг онгойлгочихдог аж  Тэрээр гадаад “явахаасаа” өмнө Оюутолгойд ажилладаг Австрали улсын иргэний гэрийг ухжээ.  Тэсэлгээчинээр ажилладаг Дэвид Харви нь Зайсангийн “Лакшири виллаж” хотхоны 1-р давхарт амьдардаг байжээ. О.Шинэбаяр нь Б.Бат-Эрдэнийн машинаар уг хотхонд хүргүүлж тагтны төмөр хаалтыг хөшин нарийхан зай гаргаад тэрүүгээр нь орж “Айфоне” гар утас, бэлэн 1800 доллар хулгайлжээ. Буцах замдаа МҮОНРТ-ийн сургуулийн байрны орчимд өнөөх гар утсаа гээснийг нь  хүн олоод фейсбүүк хаягаар нь эзнийг тогтоон ярьжээ. Удалгүй цагдаа ирж утсыг авчээ. Харин О.Шинэбаяр австрали доллароо Тулгад өгчээ. Оны сүүлээр тэд алдагдлаа “нөхөх”-ийн тулд Вьетнам явахаар шийджээ. Тулгын эхнэр нь тэндэхийн алтны дэлгүүрийн талаар мэдээлэл цуглуулсан байжээ. Ингээд эхнэр нөхөр хоёр О.Шинэбаярын замын зардлын гурван сая төгрөгийг даан авч явсан. Тэд Вьетнамд долоо хоног “ажиллаад” иржээ. Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ