alim.mn | 2024.12.25
Замын-Үүдийн чөлөөт бүсийн ЗАА дур мэдэн 10 саяар оффисийн барилгын зураг төсөл хийлгүүлжээ

Төрийн албаныхны тансаг оффисийн хэнээрхэл хэрээс хэтэрчээ. Дурын төрийн байгууллага шахам шинэ барилгын зураг төсөл хийлгүүлж, газар авч, гэрээ хэлцэл хийдэг болсон.  Төсвийн нийт 4700 гаруй байгууллага байдаг бол дэргэд нь мөн төдий чинээ тооны барилгын товчоо ажилладаг гэхэд хэлсдэхгүй. Өнгөрсөн онд л гэхэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын ажлын алба дээд байгууллагын зөвшөөрөл шийдвэргүйн дээр байгууллагын хөтөлбөрд тусгагдаагүй, арга хэмжээний зардалд ороогүй шинэ оффисийн барилгын зураг төсөл хийлгэх ажлыг 10 сая төгрөгөөр хийлгэн үргүй зардал гаргажээ. Замын-Үүдийн яөлөөт бүс хөгжихгүй байгаа нь дарга нар нь тансаг оффисийн барилгагүйгээс болсон юм байна.  Хэрвээ шинэ шилэн барилгад орох л юм бол тэд дор нь хөгжүүлээд өгөх бололтой.   Тухайн үед Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар өмнө нь МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга асан А.Энхзул ажиллаж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ