alim.mn | 2024.12.25
Дүү нараа тэжээхийн тулд нүцгэн бичлэгийг нь үзэх гэсэн 51 эрэгтэйг “скрийншот”-оор дарамталж 6,1 сая төгрөг авчээ

20 настай Х.Х гэдэг бүсгүй төрсөн хүү болон дүүгийн хамт байр хөлсөлж амьдардаг байжээ. Тэрээр  өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүнийг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний зураг болон бичлэгийг тараахаар сүрдүүлэн 66 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн дансаар нийт 6,2 сая төгрөг шилжүүлэн авчээ. Түүний хохирогч нь 51 эрэгтэй болсон. Бүсгүй болсон явдлын тухай “...Би анх Нэмэхбуян гэх охиноос энэ аргыг буюу фейсбүүк дээр нүцгэн дүрс бичлэг үзүүлнэ гэж пост хийгээд дүрс бичлэгээ харуулаад мөнгө авч болдог гэдгийг нь сонсоод сурч авсан. Гэхдээ би Нэмэхбуянтай хамтарч хийж байгаагүй. Нэмэхбуян бол айлгаж сүрдүүлэхгүй, зүгээр үйлчилгээ үзүүлээд мөнгө олдог гэж зааж өгч байсан. Уг гэмт хэргийг би ганцаараа хийсэн. Намайг ийм зүйл хийж мөнгө олдог гэдгийг анх хэн ч мэддэггүй.  байгаагүй. Би фейсбүүк дээр нүцгэн дүрсээ харуулж дүрсээр ярина гэж пост хийдэг. Тэгээд видео калл хийж байх үед тухайн хүний нүүр царай нь харагдвал зургийг нь скрийншот хийж аваад буцаагаад өөр лүү нь явуулж эхнэр хүүхдэд чинь хэлнэ эвсэл фейсбүүк дээр тавина гэж сүрдүүлээд мөнгө авдаг байсан. Би уг мөнгөөр байрны түрээс төлөх, машин тэрэг авах, хувцас хунар хоол унд гэх мэтээр хувийн хэрэгцээндээ зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон. Энэ хугацаанд ажил хийж байгаагүй. Мөн надад мөнгө өгөх хүн байгаагүй...” гэжээ. Харин дүү нь “... Эгчийг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан үед нь анх мэдсэн бөгөөд би түүнийг хаанаас хэрхэн мөнгө олж байсан талаар огт мэдэхгүй. Гэхдээ манай амьдрал их хэцүү байсан. Би хоёр дүүтэйгээ гурвуулхнаа гэртээ үлдээд хоол хүнс муутай байдаг. Тэр халамжийн мөнгө нь хичээл ном, ууж идэх, өмсөх зүүхээс авахуулаад юунд ч хүрдэггүй. Эгч ганцаараа бид гурвыг тэжээж байсан. Яах аргагүй мөнгө хэрэгтэй болоод  ийм зүйл хийсэн байх...” гэжээ. Харин хохирогч эрчүүд нь

“...Надтай фейсбүүкээр найз  .... гэх хаягаас над руу дүрс дуудлагаар залгаад байсан. Би тухайн хүнийг танихгүй учир авахгүй байж байгаад дуудлагыг нь автал нэг эмэгтэй нүцгэн биеэ харуулж байгаад дуудлагаа тасалсан. Тэр эмэгтэй миний зургийг дарж авсан байсан ба над руу явуулан “чиний энэ зургийг фейсбүүкт тавина шүү мөнгө өг” гэж  дарамталж эхэлсэн. Тэгээд 90.000 төгрөг өг гэхээр нь би шилжүүлсэн..” гэжээ.
...Би ганцаараа уйдаад байж байтал фейсбүүк дээр насанд хүрэгчдийн групп байх шиг байсан. Тэр групп дээр найдвартай видео колл хийнэ гэсэн хар үстэй, хагас нүцгэн эмэгтэй хүний зурагтай пост хийсэн байсны дагуу чатаар харилцсан. Тухайн фейсбүүкийн нэрийг нь санахгүй байна. Ямар ч байсан эмэгтэй хүн байсан. Тэгээд видео колл хийхээр болж Хаан банкны .... дугаарын данс руу эхлээд 50.000 төгрөг шилжүүлсний дараа дахиад мөнгө шилжүүлэхийг шаардсан. Тэгэхээр нь дахиж шилжүүлээд нэг минут гаран видео колл хийсэн ба миний зургийг скрийн шот хийгээд хүн ихтэй групп рүү тараана, гэрийнхэн рүү чинь явуулна гэж дарамтлахаар нь айгаад нэхсэн мөнгийг нь шилжүүлсэн ...” гэжээ.  Шүүх бүсгүйг 3,5 жилээр хорих ялаар шийтгэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tadalafil
1 жилийн өмнө
178.159.37.142
tadalafil tablets 20 mg cost - https://tadalafilfst.com/#
Төстэй мэдээ