
Монголын Чөлөөт покерийн спортын холбооны тэргүүн Г.Өнөрбаярыг мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээслэж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд 880,000 төгрөгөөр “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, “Астра” төвд зарын дагуу цугларсан иргэдийн дунд хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төөсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт ялласан. “Холбооны нэрэмжит Техаs holdem High Roller тэмцээн 2022 оны 10-р сарын 30-ны ням гаригт холбооны байранд явагджээ. Тэмцээнд оролцох дээд лимиттэй 55 тамирчин байжээ. Бүртгэлийн хураамж нь 880 мянган төгрөг агаад 48 тамирчин бүртгүүлж нийт 42,2 сая төгрөг цугларсан аж. Ингээд 15 тамирчин 13 модны High Roller тогложээ. Үүний шагналын сан нь зургаан сая төгрөг болжээ. Нэгд орсоноо гурван сая, хоёрд орсондоо 1,6 сая, шуравд орсондоо есөн зуун мянган төгрөгийн шагнал өгчээ. Тэмцээний дуулианаар цагдаагийн ирж үзлэг шалгалт хийн ерөнхийлөгч Г.Өнөрбаярд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэмээн эрүү үүсгэжээ. Гэсэн ч шүүхийн шатанд Монголын Чөлөөт покерийн спортын холбоо нь дүрмэндээ заасан “покер сургалт, тэмцээн” зохион байгуулсан хэмээн үзэж Г.Өнөрбаярыг цагаатгажээ. Энэ нь манай покерийн ертөнцөд шуугиан тариад байна. Цахимаар мөрийтэй покерийн тэмцээн зохион байгуулаад ял авсан хүмүүс ч гомдолтой байгаа аж.