alim.mn | 2025.04.20
Өвлийн хүйтэнд хүүхдээ нүцгэн хөөж гарган хөлийг нь хөлдөөсөн Хөвсгөлийн эрийг 600 мянган төгрөгөөр торгожээ

Хөвсгөл аймгийн харьяат Д.Төмөрсүх нь  2022 оны 12-р сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн ... тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй хохирогчийг “энэ гэрээс яв” гэж хөөж гэрээсээ гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед баруун, зүүн тавхайд өнгөц хөлдөлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

Болсон явдлын талаар хохирогчийн дүү “... Аав орж гарч яваад бултга, бултга гээд архи уугаад яваад байсан. Аав гал түлээд сууж байснаа аав агааг унтаач гээд галын хайчаар агаагийн гуя руу нь цохиод байсан. Дараа нь ээж ирсний дараа ээж бид хоёр хойд талын өрөөнд унтаж байсан чинь аав том өрөөнд ахиад агаагийн толгой руу тэлээгээр цохиод байсан. Тэгсэн чинь агаа загнаад, зодоод байсан болохоор нь хөл нүцгэн гараад зугтаачихсан. Гал тогооны гадна талын цонхоор агаа харагдаад байсан чинь аав “орооч чи” гээд орилоод байсан чинь агаа өвөөгийнх рүү явах гэж байсан юм уу даа Саруул буян дэлгүүрийн тийшээ явж байсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь аав ээжид хүүгээ оруулаач гээд ээж маань гараад агааг ерөөсөө олохгүй байснаа хоёр гудамжны дараа олсон гэсэн гэж ээж надад хэлсэн. Тэгээд агааг гаднаас оруулж ирэхэд хөл нь өвдөөд бие нь хүйтэн болчихсон байсан...” гэжээ.
Харин хүүг нь хөл нүцгэн хөөж гаргахад мэдээгүй унтаж байсан ээж нь “...“...Манай нөхөр согтуу гэрээр дүүрэн орилоод байхаар нь би нэг их тоохгүй хэвтээд байсан. Тэгтэл манай нөхөр 02 цагийн үед хүүхдээ олж ирээч чи муу гэхээр нь би гайхаад том өрөөндөө орсон чинь манай хүүхэд байхгүй байсан. Гараад  хайсан чинь гадаа гудамжинд нүцгэн зогсож байхаар нь дагуулаад гэртээ ороод үзсэн чинь хөл нь хөхөрсөн байсан...” гэжээ.
Харин өвөө нь “... эхнэр над руу залгаад ач хүүгийн хөл хөлдсөн гэхээр нь очиход хөлийн ул нь ус гүйгээд цэврүүтчихсэн байхаар нь эмнэлэгт аваад очтол яаралтай хэвтэхгүй бол болохгүй гээд хэвтүүлсэн...” гэжээ.

Шүүх хэрцгий аавыг 600 мянган төгрөгөөр торгожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
FastDelivery
1 жилийн өмнө
178.159.37.142
list of 24 hour pharmacies - <a href=" https://fastdeliverypill.com/# ">canadian pharmacy no presciption</a> highest rated canadian pharmacy
Төстэй мэдээ