Америкийн Холбооны мөрдөх товчоо энэ сарын 25-нд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан этгээдийг устгасан гэдгийг өчигдөр мэдэгджээ. Миссиури мужийн Канзас Ситигийн дагуул хот болох Белтонд амьдардаг 36 настай Тимити Вилсон нь баривчлагааны үеэр эсэргүүцэл үзүүлээд буудалцаанд хүнд шархаджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй амиа алдсан байна. Тэрээр коронавирусээр халдварлагсад хэвтэн эмчлүүлж байсан Миссиури мужийн нэр бүхий эмнэлгийг дэлбэлэхээр төлөвлөж бэлдэж байжээ. Гэрээс нь гар аргаар хийсэн их хэмжээний тэсрэх бодис олдсон байна. Мөн тэсрэх бөмбөгийг бага оврын ачааны машинд хийгээд эмнэлгийг дэлбэлэхээр төлөвлөсөн байжээ. Тимоти Вилсон нь арьс өнгөний ялгаварлах үзэл болон төр засгийн эсрэг хэт барууны үзэл бодлоороо эртнээс Холбооны мөрдөх товчооны байнгийн хараа хяналтанд орсон байжээ. Коронавирусээр өвчлөгдсөдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийг дэлбэлэхээр зэхэж буй тухай мэдээллийг сарын өмнөөс тусгай алба хүлээн авч нууцаар хянан шалгасан байна. Нууц ажиллагааны явцад хүмүүсийг олноор хөнөөхөөр төлөвлөн бэлдэж буй нь батлагдсан тул баривчлахаар шийдсэн агаад гэмт этгээд зэвсэгт эсэргүүцэл үзүүлээд амиа алджээ.
Эх сурвалж : https://www.nbcnews.com/news/us-news/fbi-says-man-killed-missouri-wanted-bomb-hospital-amid-coronavirus-n1169166