С.Жаргал хэмээх бизнесмэн эр 2000-2004 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Нэг үед улс төрд нөлөөтэй явсан тэрбээр сүүлийн үед улс төрөөс холдож хувийн бизнесээ ихээр төвхнүүлэх болсон билээ. Энэ эрхэм саяхан Африк явж арслан агнажээ. Ер нь чадалтай бийлэгжүү яваа эрчүүдийн хүслийн жагсаалтад Африк аялж, арслан агнах хүсэл зорилго бий. АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын хөвгүүд байн байн Африк явж арслан агнадаг. Харин Монголоос "Нет Капитал"-ын Д.Сандуй явж 60000 доллар төлөн арслан агнасан, АН-ын дарга С.Эрдэнэд арслангийн шүд өргөн барьсан гэж цуурч байлаа.
Ямартаа ч С.Жаргал Африкаар аялан явж, арслан авлаад иржээ. Африкт арслан агнах зөвшөөрөл 20 мянгаас 60 мянган доллар хүрдэг. Жуулчид авласан арслангийнхаа толгойг дурсгал болгон авдаг хэмээдэг. Мөн арслангийн яс гэхэд Азийн зах зээлд 10000 доллар хүрдэг, арслангийн ясаар хүний биед нэн тустай эм бэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг. Мөн Африкт арслангийн яс цуглуулж Ази европын зах зээлд нийлүүлдэг бизнес дэлгэрчээ. Харин бизнесмэн С.Жаргал авласан арслангаа яасан бол доо...