Рок попод Нандинцэцэг гэж сайхан дуучин байсан. Дал наяад оны тод од. Түүнийг "Хунгийн дуу", "Анхны хайрын дуу" зэрэг одоо ч хит хэвээрээ дуугаар нь хүмүүс андахгүй. "Соёл Эрдэнэ" хамтлагийн сор цэцэг болж явсан дуучин урт наслаагүй. 55-хан насандаа зүрхний өвчний улмаас таалал төгссөн. Хэдийгээр бидний дунд байхгүй 20 гаруй жил болсон ч сонсогчид одоо ч дуу хоолойг нь сонсож, дурссаар байдаг.
Сараа, Ариунаа хоёрын өмнөхөн Эрдэнэцэцэг гэж сайхан дуучин бүсгүй байсан. 1990-ээд оны залуус "Учралын уянга" дуугаар нь сайн мэднэ. Энэ дууг А.Хишигдалай дахиж дуулсан. Дуучин Сараа, Алтанцэцэг, Ангирмаа нартай хамтарч "Вавилон мөрний эрэгт" тоглолт хийж, ид гялалзаж явсан дуучин бүсгүй 30 гаруйхан насандаа насан эцэслэсэн билээ. Хэдийгээр богино насалсан ч дуунд дуртай сонсогчиддоо үүрд дурсагдан үлдсэн энэ хоёр бүсгүй хамтдаа авахуулсан зураг дурсамж болон үлджээ.