Жижи Хадид, Леонардо Ди Каприо хоёрыг болзож буй гэсэн яриа гараад намжсан. Тэгвэл энэ яриа дахин "амилан" сэргэж байгаа бололтой. Энэ оны эхээр өрнөсөн хоромхон зуурын хайр дурлалын дараа Хадид, Ди Каприо хоёр Лондонд ижил газар, ойролцоогоор ижил цаг үед харагдсаны дараа бүх зүйл нэлээд ноцтой болж эхэлсэн тухай “Daily Mail” мэдээлжээ...
Хосуудын хайр дурлал дуусаагүй байгаа бололтой. Леонардо Ди Каприо эцэг эх Жорж Ди Каприо болон хойд ээж Пегги Фаррар нарын хамт Лондон дахь “Chiltern Firehouse” зочид буудлаас гараад ойролцоох Кантон ресторан болох “China Tang” руу явж байхыг харжээ. Ди Каприогийг явсны дараахан Хадид “Chiltern Firehouse”-аас гарч машинд суун Ди Каприогийн байгаа ресторан руу явсан байна. Ирсэн цагаас харахад энэ нь төлөвлөсөн болзоо байсан уу эсвэл зүгээр л тохиолдлын уулзалт уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа Ди Каприо болон түүний эцэг эх зочид буудал руу буцаж очихоор хоолны газраас гарсан бөгөөд Хадид хэсэг хугацааны дараа мөн л араас нь явсан байна.
“TMZ” мөн Хадид, Ди Каприо нар саяхан Британийн “Vogue” сэтгүүлийн Эдвард Эннинфулын зохион байгуулсан 20 хүний оройн зоог барьсан “China Tang”-д дахин уулзсан тухай хуваалцжээ. Хос 5-р сард Нью-Йорк хотын төвийн “Сохо” хороололд дахин оройн зоог барьсан ч бие биентэйгээ ойр суугаагүй бөгөөд шөнийн 2 цагийн орчимд тусдаа гарсан байна.
Жижи Хадид 28 настай, охиноо ганцаараа өсгөж буй ээж. Харин Леонардогийн хувьд 48 настай. Дэлхийн загварын шилдэг топ моделиудтай болздог ч гэрлэж байгаагүй. Тэр 25 нас хүрээгүй бүсгүйтэй болздоггүй гэдгээрээ зартай. Харин энэ насыг давж болзооны жагсаалтад багтсан ганц бүсгүй супер модель Жижи Хадид...Харилцаа энэ хэвээрээ үргэлжилбэл фэнүүддээ нааштай мэдээ дуулгах бололтой.