УИХ-ын гишүүн Э.Батшугар 2020 онд УИХ-д нэр дэвшихдээ гоонь эрийн амьдралаар сонгогчдод харагдаж, аавын нэр нөлөө, ардын намын сүр хүчээр УИХ-ын гишүүн болсон билээ. Саяхан болтол ганц бие эр шиг явсан Э.Батшугар жүжигчин Янжиндуламтай олны өмнө гарч, хамт амьдарч байгаагаа харууллаа.
Энэ бол Э.Батшугар гишүүний хувьд анхны амьдрал биш. Тэрбээр "Гутал" ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч Төмөрийн ганц охин Дариматай хүүхэд ахуйгаасаа үерхэж, 2013 онд охинтой болсон билээ. Аавынх нь улс төрийн карьерийн хамгийн эмзэг үе, шоронд хоригдоход Т.Дарима хамт байж, нялх биетэй үед нь гэрт нь АТГ-ынхан нэгжлэг хийж байлаа. Намбарын Энхбаяр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын даргын албаг сэлгэн хашсан ганц улстөрч. Бүр 2000-2004 онд үндэстний удирдагч гэгдэж, улстөрчдийг өмнөө сөхрүүлж, өөрийнх нь хэлснээр "бөгсөө долоолгож" явсан хүчтэй улстөрч. Энэ эрхмийн боловсролтой, хүмүүжилтэй хүүг бүсгүйчүүд сонирхолгүй яах вэ. Харин Э.Батшугар, Т.Дариматай хамт байх үедээ Янжиндуламтай нэр холбогдож, чинээлэг айлын ганц охин энэ доромжлолыг тэвчсэнгүй салсан гэдэг. Т.Дарима Пенсильванийн их сургуулийн Wharton хэмээх гарамгай Ivy League бизнесийн сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгссөнийхөө дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны Монгол хүн.
Т.Дарима Батшугараас салаад, 2020 оны хоёрдугаар сарын 29-нд буюу 4 жилд нэг удаа тохиолддог өдөр Доминик Жүүрис хэмээх удам угсаа сайтай, язгуур гаралтай эрхэмтэй гэрлэжээ. Хуримаа байгалийн сайхнаараа гайхагддаг Португаль улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулсан юм. Хуриманд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос ойр дотны улс нь хүрэлцэн ирж, интернационал хурим болжээ. Сетеаис ордон нь 1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон. Ингэж нижгэр хурим хийж, Э.Батшугараас эргэлт буцалтгүй салсан.
Охиныхоо ээжээс салсан Э.Батшугар удтал нууц харилцаатай явсан Янжиндуламтай өнгөрсөн улсын наадмаар хамт наадамдаж, олны нүднээ гаргасан. Солонгост жүжигчний мэргэжил эзэмшсэн, олон нийтийн дунд, цахим сүлжээнд дуулиантай явсан Янжиндулам Э.Батшугартай холбогдсоноор урлагийн карьераа орхин, цэцгийн дэлгүүр ажиллуулаад нам гүмхэн амьдрах болжээ.