alim.mn | 2024.12.22
Хамгийн үнэтэй орон сууцны эзнээр Жон Жи Хёныг нэрлэлээ

Солонгосын санхүү, эдийн засгийн чиглэлийн хэвлэлүүд 2022 онд хамгийн үнэтэй орон сууц худалдаж авсан алдартнуудыг нэрлэлээ. Өнгөрсөн онд хамгийн үнэтэй орон сууцыг жүжигчин Жон Жи Хён 2022 оны есдүгээр сард 13 тэрбум вон (9.8 сая ам. доллар) үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцыг худалдаж авснаар тэргүүлсэн байна.

Acro Seoul Forest-ийн 47 давхарт байрлах энэхүү пентхаус нь 264 метр квадрат талбайтай гэнэ. 13 тэрбум вон нь 2022 онд Сөүл дэх орон сууцны хамгийн өндөр үнэ байсан бөгөөд  үл хөдлөх хөрөнгийн салбарт энэхүү байшингийн борлуулалт ихээхэн анхаарал татсан байна.

  Солонгосын А зэрэглэлийн жүжигчин 41 настай Жон Жи Хён жүжигчид дундаа төдийгүй Солонгостоо тэргүүн баянд тооцогдоно. Түүний эзэмшилд 2005 онд худалдаж авсан Самсунг-донг I’PARK дахь орон сууц, мөн Ёнсан-гу Ичон дахь 2 давхар барилга зэрэг гурван барилга эзэмшдэг аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ