alim.mn | 2024.12.22
Анхны хүүхдээ Италид төрүүлжээ

Солонгосын алдарт жүжигчин Song Joong Ki, Английн жүжигчин Katie Louis Sanders хоёр анхны хүүхдээ угтан авлаа. Өчигдөр буюу 6 сарын 14-нд Италид тэдний анхны үр мэндэлжээ. Солонгос жүжигчин Сүн Жүн Ги Солонгосын хамгийн хөөрхөн жүжигчин гэгддэг Сон Хё Гетэй 2017-2019 онд хамт амьдарч байсан. Ёслол төгөлдөр, нижгэр гэрлэсэн ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй, хүүхэдтэй болж амжаагүй салсан билээ. Тэд "Нарны үр сад" кинонд хамт тоглосноор хайр сэтгэл нь эхэлсэн ч гэр бүл нь бүтэлгүйтэж төгссөн. 

Сайхан хос салж, Сун Жүн Ги дахин амьдрал зохиосон. Саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр шинэхэн ханилсан эхнэр Кэти Луис Сондерсийнхээ талаар анх удаа ярьжээ. Тэрбээр “Эхнэр маань жүжиглэхээ больсон хэдий ч жүжигчин байхдаа Каннын кино наадамд хэд хэдэн удаа оролцож байсан. Тэр надад Льюмерийн театр хаана байдгийг зааж өгөөд, кино наадамд оролцсон туршлагаасаа хуваалцсан. Барууны оронд жирэмслэлтийн тухай ойлголт манай улсынхаас өөр байдаг юм билээ. Хөл хүнд эхчүүдийг алхаж, дасгал хөдөлгөөн хийхэд уриалдаг бол манай улсад тайван амрахыг санал болгодог.

Каннын наадам чухал хэдий ч үнэнээ хэлэхэд би бүх анхаарлаа түүн дээр л төвлөрүүлж байна. Киноногоо сурталчилж байгаа ч түүндээ анхаарал сайн хандуулж байгаа. Эхнэрээ төрсний дараа бид хамт улаан хивсний ёслолд оролцох болно. Та бүхэн тэр үед олон сайхан зураг авч өгөөрэй” гэж байсан билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ