alim.mn | 2024.12.22
Тордайн Ганболд Б.Жигжид сайдын хүргэн болов уу?

“АлтандорнодМонгол”-оор овоглосон Тордайн Ганболд хэмээх нийгэмд нэр хүндтэй хүн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, олон нийтийг хуйлруулж байв даа… Гэтэл нэг өдөр “Зарга” хочтой хүнийг дуудаж байгаад хувийн амьдралаа гэнэт ярьж хүмүүсийг мэл гайхуулсан. Дараахан нь гэргий нь, 4 хүүхдийнх нь ээж хэмээн Х.Янжингаажид хэмээх бүсгүй гарч ирэн хувийн амьдралаа дэлгэж, Тордайн Ганболдыг нүүр хийх газаргүй болгосон энэ үеэс олны итгэл хүндэтгэлийг хүртэж чадахаа больсон гэхэд хилсдэхгүй. Нэг үе Монголын сайхан гэр бүл гэгдэж явсан дуулиант хос салж байгаа нь тодорхой болсон… Гэтэл өнөөдөр Х.Янжингаажид гэнэт фэйсбүүктээ ингэж бичжээ. Тэр

“Тордайн Ганболдын ээлжит нэг жүжиг. Бүр арга техник нь яг ижил. Бусдын хийсэн зүйлийг өөртөө нааж, бүрэн мэдээлэлгүй хүмүүст өөрөө хийсэн мэт ярьж, тэднээр өөрийгөө магтуулах.
Жишээ нь надад Т.Ганболд 5 сая доллар өгч салсан гээд гадуур яриад байна гэсэн. ?
Чин үнэн нь 4 хүүхдийнх нь эх 26 дах сардаа бусдын байраар түрээсийн зардлаа өөрөө бүрэн даагаад, ширхэг төгрөг ч Т.Ганболдоос авалгүй хүүгээ дагуулаад амьдарсаар байгаа.
Хүний амьдралын хамгийн гоё залуу насыг худал хуурмаг бүхнээр үрэн таран хийчээд гэнэт хүн чанартай, хоншоортой эр болох гэж оролдоостой. Улс даяараа ямар хүнийг чинь мэдчихээд байхад. ?
16 жил ханилсан хань, 4 хүүхдээ үгүйсгэж гэрлээгүй гээд шүүхдээд байдаг адгийн жүжигчний жинхэнэ нүүр царайг өчнөөн хулхидуулсан, хууртагдсан хүмүүс нь мэдээд байна. Хэд хэдэн шүүх дээр Ганболдтой шүүхдэлцэж байгаа хуучин хамтрагчид нь зөндөө байна.
Архангай угшилтай олон зуун бизнесмен, компаниуд, улстөрчид, нутгийн захиргаа нь улсын төсвөөс, ивээн тэтгэлэгээр мөнгө хөрөнгө босгон хийсэн арга хэмжээг Тордайн Ганболд хийсэн юм байна л даа.
Нарциссист хүн бусдад таалагдахын тулд олон дүрд хувирч чаддагийг энэ хүн мэддэггүй бололтой. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан.
Агуулга биш хэлбэр хөөдөг хүмүүс бие биенээ олжээ. Ганц бие хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү. Надад ямар хамаа байхав. Баяр хүргэе та хоёртоо. ??” гэжээ.
Тэрхүү нэр дурдсан, фэйсбүүк постыг татан оруулсан бүсгүй нь 2000-2004 онд Эрчим хүчний сайд асан Б.Жигжидийн бага охин билээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх Оюуныг аваад залчихаж бгаа юм уу? Уул нь ч сайхан амьтан , гэхдээ Ягаанааг гүйцэхгүй ш дээ шээт
1 жилийн өмнө
172.59.201.191
Ээ хүүрээ
Зочин
1 жилийн өмнө
59.153.112.72
Шуналтангууд нээх зовохгүй тэр хогийг ходроод хаячихнаа
Төстэй мэдээ