Монголд бүтээн байгуулалт, барилгажилт ид өрнөж, дагаад үл хөдлөхийн бизнес идэвхтэй хөгжиж байна. Олон компани байгуулагдаж, олноо хүлээн зөвшөөрөгдсөн сайн “реолтар”-ууд төрөн гарав. Цахимд цаг наргүй өнжиж твиттерийн “Хатан хаан” хочтой болсон А.Урангоо үл хөдлөхийн бизнест хүч үзэж буй. Багаасаа баян айлд төрсөн, гадаадад суралцаж бага насаа өнгөрөөсөн гээд давуу тал бий бий. Түүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч, заримдаа илүүрхэх хүн гарч иржээ.
Сүүлийн үед мисс загвар өмсөгчид энэ салбарт их орж буй. Тэдгээр мисс, загвар өмсөгчдийн дундаас мисс, загвар өмсөгч Г.Амаржаргал хамгийн амжилттай яваа. Тэрбээр тансаг зэрэглэлийн зах зээлийг базаад Luxury Julia нэрээр андахаа байжээ.
Мисс Г.Амаржаргал СЭЗДС төгссөн, АНУ-д энэ чиглэлээр магистр хамгаалсан, миссүүд дундаа ховор “гавал толгойтой”, Тодроогүй Топ модель гэлцэх нь бий. Учир нь түүнийг ид загвар өмсөж байх үед алтны магнат Мянганбаяр загварын ертөнцийг эзэрхийлж, түүнтэй нэр холбогдоогүй бол Топ модель болох тухай саналтгүй байсан үе. Тэгээд ч адилхан загвар өмсөгч нөхөртэй бүсгүйд Топ цол асуудалтай, мөн үед АНУ-д мастер хамгаалахаар суралцаж байсан Г.Амаржаргалд Топ модель холын хол байсан нь аргагүй байдал гэгч биз. Нам гүмхэн амьдарч байсан сүүлийн үед Г.Амаржаргал реалтор болж гарч ирсэн. Гарч ирэх гэж алдарт “Ремакс”-ын ТОПоор байнга шалгарсаар олны нүдэнд дахин торж, бизнесмэнүүд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр байна. Тиймдээ ч “Зарагддаггүй байр үгүй” гэж цахим хуудсаараа зарлаа биз. Ойрхон цахим хуудастаа оруулсан энэ үгс нэгийг өгүүлнэ.