alim.mn | 2024.12.23
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа.
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад  хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон асаагчийн  лабораторийн болон практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулсан байна.
Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус тус буурсан үр дүн гарчээ.
Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн орчмын 18 цэгт агаар бохирдуулах үзүүлэлтүүдийг автомат төхөөрөмжүүдээр 2010 оноос эхлэн хэмжилтүүдийг хийж байна.


Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3буюу 45.5%-иар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэхээр байна.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана.
 
Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй
“Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А маягт шаардахгүй эмгэгээр лавлагаа шатны эмнэлэгт үзүүлээд шаардлагатай тохиолдолд бусад кабинет, эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт дахин шаардах зэрэг хүндрэл гарсан.
Иймд жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтын давтан үзлэгт орох шаардлагатай иргэдэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй байх зохицуулалт хийжээ.
 
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно
 “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г 2023 оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт үүрэг болголоо.
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх,  цэцэрлэг, ЕБС-д суралцагчдыг шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар улсын болон гадаадын хөтөлбөр, төсөл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгч байсан.
Төрөөс 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд”, 2019-2021 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн ч шүд цоорох өвчин бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байна. 

Товч мэдээ
·       Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.
·       “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгууллаа.
·       БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” экспо арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 6-10-нд зохион байгуулна.
 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mexicopo
1 жилийн өмнө
178.159.37.142
medication from mexico pharmacy: <a href=" https://mexicanpharmacy.guru/# ">best mexican online pharmacies</a> mexico pharmacies prescription drugs mexico pharmacies prescription drugs https://mexicanpharmacy.guru/# - mexican rx online
Төстэй мэдээ