alim.mn | 2025.04.20
Ц.Магалжав: Бөхчүүд Допингийн байгууллагатай холбоотой шантаажилж дарамталсан гэх мэт баримтыг гаргаж өгөх хэрэгтэй
Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 97 жил НУТГИЙН БУЯН ГРУПП-н нэрэмжит намрын нээлтийн барилдааныг нээж, Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав үг хэллээ.
НЭЭЛТИЙН ҮГэндээ 
Намрын налгар сайхан өдрийн мэндийг эрхэм хүндэт зочид, бөх сонирхогчид бөхчүүддээ хүргэе.
Монгол бөхийн өргөөнд 09-р сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг намрын улирлын нээлтийн барилдаан эхэлж байна.
Өнгөрөгч улирал буюу 2022.09.17-ний өдрөөс 2023.06.12-ны өдөр хүртэлх хугацааны 109 өдөрт бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойших 25 жилийн хугацаанд тоон үзүүлэлтээр нэгэн шинэ хуудас бичигдлээ.
Олон барилдаан зохион байгуулагдсаны үр дүн их байвч анхааран үзэх асуудлууд байх нь дамжиггүй. Үүний учир 2023 оны намар цагийн нээлтийн барилдаанаас эхлэн барилдаан болон барилдах бөхийн тоо, эхлэх дуусах цаг зэрэг зохион байгуулалтыг өөрчилж ажиллана.
Ирэх жилд МҮБХ-ны үндсэн үүрэг болох бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах бөгөөд үүний дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор хийн гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.
Үүний тулд одоо ид барилдаж байгаа Та бүхэн болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагатай холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна.
Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар дан ганц Үндэсний бөхийн холбоо түүнд харъяалагдах бөхчүүдийн шахалт, шаардлагаас гадна эрх барьж байгаа албан тушаалтнуудын шийдвэр тун чухал байна.
Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хууль бус зүйл хүсээгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.
Тэд тус байгууллагыг шалгуулах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд л Монгол бөхийг мөхөөн доройтуулах допинг хэмээх хорт зүйлийн үндсийг таслах эхлэл болохоор байна. Мөн допингийн зөрчил гарган бусдыг хохироосон жижиг хэмжээний шантаажлагч өөрийн бурууг бусдаас хайж, допингийн шинжилгээ өгүүлэхгүй байхаар олон нийтийн сүлжээгээр турхирч байгааг эрүүл ухаантай хэн боловч ойлгон тунгаах хэрэгтэй.
Бидний дараагийн ажил бол залгамж халаагаа бэлтгэх. Үүний нэг ажил бол Монгол бөхийн өргөөнд энэ улирлаас эхэлж үндэсний бөхийн секц дугуйланг нээлттэй ажлуулах боломжийг гарган дасгалжуулагчдыг сонгох, тамирчдын усанд орох өрөөг бэлэн болгоод байна.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа “Нутгийн буян групп”-ийн хамт олон удирдлагууддаа ажлын их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.190.226
Наадмын өмнө ...үзүүр түрүүний бөхөөс допинг илэрхийг яаж мэдээд б.на. мөн Оюунболдыг мөн л Наадмын өмнө чамайг допингтой гаргана гэж заналхийлж б.сан... чи бөхчүүдийн эрх ашгийг хамгаалахгүй харин ч хамсараад б.на бишүү?????
Зочин
1 жилийн өмнө
66.181.190.226
Наадмын өмнө ...үзүүр түрүүний бөхөөс допинг илэрхийг яаж мэдээд б.на. мөн Оюунболдыг мөн л Наадмын өмнө чамайг допингтой гаргана гэж заналхийлж б.сан... чи бөхчүүдийн эрх ашгийг хамгаалахгүй харин ч хамсараад б.на бишүү?????
MexicoPh
1 жилийн өмнө
178.159.37.142
mexico drug stores pharmacies: <a href=" https://mexicoph.life/# ">pharmacies in mexico that ship to usa</a> buying prescription drugs in mexico online reputable mexican pharmacies online https://mexicoph.life/# - mexico pharmacies prescription drugs
MexicoPh
1 жилийн өмнө
178.159.37.142
reputable mexican pharmacies online: <a href=" https://mexicoph.life/# ">mexican border pharmacies shipping to usa</a> mexican mail order pharmacies best mexican online pharmacies https://mexicoph.life/# - best online pharmacies in mexico
Stromectol
1 жилийн өмнө
178.159.37.142
ivermectin 5 mg price https://ivermectin.today/# where to buy stromectol online
Stromectol
1 жилийн өмнө
178.159.37.142
ivermectin pills human https://ivermectin.today/# stromectol online
Зочин
1 жилийн өмнө
103.212.116.27
30DEESH ERCHUUDTEI80955877
Төстэй мэдээ