Японы мэргэжлийн сумогоос зодог тайлсан даруйдаа Монголдоо төвхнөж бизнест ханцуй шамлан орсон Кёкүшюзан Д.Батбаяр эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалангийн хамтаар өөрсдийн болон ойрын хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниудаар дамжуулан дархан цаазат Богдхан уул, яармагийн дэнжид их хэмжээний газар авсан нь тогтоогдоод байгаа. Тус газруудаа зориулалтын дагуу ашиглаагүй орон сууцны хороолол барьж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг асуудлуудаар шүүхийн хаалга татаад удаж байна. Үүнээс гадна хэд хэдэн бизнесийн түншүүдтэйгээ шүүхдэлцэж байсан эхнэр нөхөр 2 эцэстээ гэр бүлээ цуцлуулахаар хоорондоо шүүхдэлцээд байгаа. Эд хөрөнгөө бусдад алдахгүй гэсэндээ хуулийн цоорхой ашиглаж энэ алхмыг хийв үү, эсвэл үнэхээр тэдний амьдрал дуусгавар болж байгаа юу. Өнгөрөгч 5 сард Кёкүшюзан эхнэртээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр энэ асуудал сөхөгдөж 15 хоног баривчилгаанд явсан. Түүнээс гадна шүүхийн шийдвэрийн дагуу хэд хэдэн маргааны улмаас Кёкүшюзан Д.Батбаярт хилийн хориг тавиулаад байгаа аж.
Дуучин Т.Баясгалангийн аав МУАЖ Д.Түвшинжаргал эхнэр МУАЖ Ш.Чимидцэеэд шүүхийн маргааны улмаас хилийн хориг тавиулсан нь саяхан дуулиан шуугиан болоод амжсан. Хувь заяаны тохиол гэх үү, хуудуутай амьдралын шоглоом гэхүү ямартай ч аав охин хоёрын амьдрал адил төстэй байгаа цусандаа байгаа бололтой. Тэдний салалт ямар үнэтэй байх бол.