Ертөнцийн гурав гэж байдаг даа. Ертөнцийн гурав биш юм аа гэхэд Монголын гурван сайхан залуу. Наро Банчэн гэгээнтэн сүүлийн 30 гаруй жил тодорсон гэгээнтнүүдээс хамгийн царайлаг нь. Сайхан хүнийг хов дагадаг жамаар Монголдоо толгой цохих бүсгүйчүүдтэй нэр холбосон. Ямартаа л ҮАБЗ-ийн дарга асны гэргий залуу гэгээнтний зургийг цахимдаа залж байгаад “Төрөл тутамд учирч 10000 төрөлдөө ч хүлээнээ, хайрт минь” гэж бичсэн. Удалгүй устсан энэ постын дараа фэйсбүүк нь хакердуулсан болоод өнгөрсөн.
Ангууч гэж нэршсэн Б.Баттөр адтай авьяастайгаараа олон жил охидын “краш” болж явсан. Одоо харин аав болоод охидын нүд, сэтгэл түүнээс холдсон биз ээ. Өвөрмонгол бөх Төмөрбаатар. Нуруу туруугаараа хэнийг ч дагуулахааргүй өвөрлөгч бөх Ар Монголд бол өмнөд нутгийн хүчит аварга арслангуудаас илүү алдартай. Охид бүсгүйчүүд “сайхан эр” гэж санаа алдах нь холгүй фэйсбүүктээ бичсэн байх нь бий.