alim.mn | 2024.12.22
УИХ, Засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэн уурандаа 700 жорлон "эвджээ"

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн улс төрд ч, бизнест ч одтой яваа. УИХ-ын гишүүн тэрбээр сайдаас буулаа гэхэд Төсвийн байнгын хорооны дарга дээр "унадаг". Улаанбаатарыг цемент, бетонон ширэнгэ болголоо гэж шүүмжлүүлсээр удлаа. Ийм барилгаас ямархуу хэмжээний мөнгө олдгийг тоонд муу хүн тооцох ч аргагүй. Хүний ханилсан хань болохоор эхнэр нь нөхрөө өмөөрч "Манай Чойжоог мөнгө төгрөгтэй холбох юм. Цалинд 6 тэрбум төгрөг өгч буй хүн тийм дэл сул мөнгөний төлөө хөдлөх үү" гэж ам алдсан тухай яриа нисэж байна. Мөн Увсын угшилтай хүү Улаанбаатарыг эзэгнэж, алдарт Сү.Батболдын Чингис зочид буудлын газрыг хүртэл үнэ цохин авч, найман блок 25 давхар байшин барьж буй.

 Төрийн сайд  Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд ч үе үе хувийнхаа компаниар зочилж, барилгынхаа чанарыг шалган, ажилчдаа зааж зааварлаж, загнаж зандрах цаг гаргаад байдаг. Тиймдээ ч тэр үү, Б.Чойжилсүрэн сайдын Хурд компанийн барьсан барилга чанар сайн, ой ширэнгэ шиг олон барилгаас нь гомдол санал, хэл ам гардаггүй. Саяхан сайд Б.Чойжилсүрэн алдарт "Хүннү" хорооллынхоо барилгаар орж, тус байшинд хэрэглэхээр авсан 700 ширхэг суултуурын чанарыг голж, устгах тушаал өгчээ. Шинэ байранд суурилуулах 00-ыг хараад уурсаж "Ийм байшинд ийм 00 тавихгүй ээ. Та нар, миний мөнгөн дээр ажиллаж байгааг би мэдэж л байгаа. Гэхдээ арай ийм муу "почки" авч болохгүй. Та нар наад суултуур дээрээ суугаад "б,,г,,д" үз. Та нар наад суултууруудаа устгаарай" гэж хилэгнэсэн гэнэ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ