alim.mn | 2024.12.24
Нүүрсний хэргээр 48 цаг саатуулагдсан “Зунмен” компанийн захирал Чи Шиа Хуаг долоон сая төгрөгөөр торгожээ

Хятадын хөрөнгө оруулалттай “Зунмен” компанийн “сэргэлэн” нь дэндсэн ззхирал Чи Шиа Хуа нийгмийн даатгалын санг 100 сая төгрөгөөр хулхидах гээд баригджээ. Тэрээр 2019-2022 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийхийн тулд давхардсан тоогоор 388 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адилтгах орлогоос нийт 99 сая төгрөгийн их хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн нь илэрчээ. Хэрэг нь лирэнгүүт хятад захирал бууж өгөн хохирлоо бүрэн төлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Түүнийг долоон сая төгрөгөөр торгосон байна. “Зунмен” компани нь нүүрс тээвэрлэдэг агаад Чи Шиа Хуа нь "Монпорт"-ийн захирал Г.Мөнхдөл,  "Таван толгой транс"-ийн захирал Д.Дагвадорж нарын хамт 48 цаг албадан саатуулагдаж байсан удаатай. Нүүрс хулгайлалцдаг байж магадгүй энэ хятад нийгмийн даатгалын сангаас “хулгай” хийх гээд ийнхүү баригджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ