alim.mn | 2024.12.24
Улсад 142 сая төгрөгийн хохирол учруулсан экс дарга Б.Оюунбаяр “эх оронч” санаачилга гаргаж АТГ-д 177 сая төгрөг тушаажээ

Хэрвээ Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Оюунбаяр шиг сэтгэлтэй дарга нар олширбол идэлт уулт, завшилт, авилгалаас учирсан олон зуун тэрбумын хохирол давуулан төлөгдөх нигууртай байна.  2016-2023 хүртэл Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажилласан Б.Оюунбаяр нь өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ХТГ/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт хоёр удаагийн санхүүжилтийн 996 сая төгрөгийн үнийн дүнгээс 2022 оны 10-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах Голомт банкны гадаа дээрх компанийн захирал Г.Б-гаас найман сая төгрөг бэлнээр, өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Т-гын  дансаар “Машины үнэ” гэх утгаар 148 сая төгрөгийг шилжүүлэн авч, тус компанид 34-ыг үлдээж, үүнээс дээрх ажлыг гүйцэтгэсэн ажилчдын цалинд 45 сая төгрөгийг олгож, үлдсэн 145,3 сая 54 төгрөгийг хувьдаа зарцуулан, өөртөө давуу байдал бий болгож Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд их хэмжээний хохирол учруулжээ. Хэрэг илрэнгүүт тэрээр АТГ-ын дансанд 172 сая  төгрөг буюу учруулсан хохирлын үнийн дүнгээс 32 саяар илүүг тушаажээ. Энэ тухайгаа “... Хэрэгт холбогдсоны дараа айгаад хохирлоо хурдан хугацаанд төлөх юм бол гайгүй өнгөрөх байх гэж бодоод 32 сая төгрөг нэмж өгсөн...” гэжээ.  Энэ мэт сэтгэлтэй дарга нар олшроосой билээ ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уншигч
1 жилийн өмнө
202.126.88.88
Ахиад илрээгүй олон тендер байгаа л даа. Өнгөлөн далдлалт хийж дээ.
Төстэй мэдээ