alim.mn | 2025.04.20
“Ice Top”-ийн дуучин Коби багын найз Мөнцоожоосоо “шавар” авч хэрэглэсэн гэж мэдүүлжээ

Шүүх “Ice Top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярыг мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оноосон. Дуучин Коби эхлээд “шаварыг” байрныхаа хогийн бункерийн хажуугаас олсон хэмээн мэдүүлсэн бол дараа нь багын найз Мөнгөнцоожоосоо авсанаа хүлээн зөвөөшөрчээ. Тэрээр “...2022 оны 9-р сарын 29-ний өдрийн орой 18 цагийн үед Солонгос Элчингийн орчимд багын найз Мөнгөнцоожтой тааралдсан,  би найзтайгаа юм ярьж байгаад түүнээс жоохон шавар аваад салаад явсан. Авсан шавраа өөрт байсан нүдний дусаалгын тагны дотор хэсэгт нааж авсан. Салж яваад гэртээ орохынхоо өмнө гадаа сууж байгаад авсан шавраасаа нэг хэрэглэсэн. Маргааш нь 9-р сарын 30-ны өглөө вокзал явах гэж гэрээсээ гарч яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Би Мөнгөнцоожоос тухайн авсан бага хэмжээний шаврыг мөнгө төгрөгөөр худалдаж авсан асуудал байхгүй...” гэж мэдээлжээ. Дуучин Коби өмнө нь таван удаа ял шийтгүүлж байсан байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
139.5.216.55
угаасаа л хар тамхичин нөхөрт итгэх хэрэг байхгүй шдэ
Төстэй мэдээ