alim.mn | 2024.12.24
“Хөтөл тэлмэн” компанийн менежер шийдвэр гүйцэтгэгчийн шүүгээнд 500 мянган төгрөгийг “сайхан наадаарай” гээд үлдээжээ

Өнгөрсөн 7-р сарын 4-ний өдөр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 308 тоот өрөөнд дээрхи компанийн менежер Б.Дэлгэрбаяр нь компанийхаа ерөнхий захирал болох нөхөр, гүйцэтгэх захирал болох охиндоо наадамын үеэр хилийн хориг тавиулахгүй байх үүднээс шийдвэр гүйцэтгэгчийн шүүгээнд 500 мянган төгрөгийг “сайхан наадаарай” гэж үлдээгээд баригджээ. “Хөтөл тэлмэн” нь нэр бүхий компанитай өр авлагийн асуудлаар шүүдэж байсан агаад удирдлагад нь хилийн хориг тавигдаж магадгүй байжээ. Харин удирдлага нь наадамаар груп аялалаар гадаад явахаар төлөвлөж байсан гэнэ. Өмгөөлөгч нь энэ талаар шийдвэр гүйцэтгэгчтай ирж  уулзсан гэнэ. Дараа нь компанийн менежер Б.Дэлгэрбаяр ирсэн гэнэ. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлсэнээр “... тэр эмэгтэй сандал дээр суухгүйгээр ширээний хажууд зогсоод надад хандан “Эгч нь гадагшаа явах гээд байгаа юм, битгийн хориг тавиарай” гэж хэлээд ширээний шүүгээг онгойлгоод багц 20,000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгийг хийгээд шүүгээг маань хаахаар нь би шууд мөнгийг шүүгээнээс аваад манай өрөө камертай, ингэж болохгүй гээд цаасаар дээр нь дарж хааж, нууж буцааж өгөхөд “чи юун сүртэй юм бэ, ээж шиг чинь хүн байна, сайхан баярлаарай эгчийн дүү" гэж хэлээд шүүгээ рүү ахиж нөгөө мөнгийг хийгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би дэд даргын өрөө рүү орж энэ тухай танилцуулахад дотоод хяналт шалгалтын газарт өгч шалгуулна, өгсөн мөнгийг нь чи илтгэх хуудас бичээд шалгах хүнд нь өгөөрэй гэж хэлсний дагуу би энэ тухай тайлбараа бичээд өгсөн мөнгөний хамт Дотоод хяналт шалгалтын албаны хошуучид өгсөн...” гэжээ.  Шүүх “Хөтөл тэлмэн” компанийн менежерийг 2,7 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ