alim.mn | 2024.12.22
Иргэдэд хоёр талт эргэх холбоотой цахим парламентийн гишүүн болох боломж нээгдлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг тогтоох тал дээр хийж байгаа олон талт шинэлэг ажлын хамгийн том жишээ нь Монголын парламент түүхэндээ анх удаа 2023 оны улсын төсвийг олон нийтэд танилцуулж, нээлттэй санал авч, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан явдал юм. Энэ бол УИХ-ын зорьж буй хоёр талт эргэх холбоотой цахим парламентийг иргэдэд таниулсан том ажил байсан. Ийнхүү хууль, тогтоол шийдвэрийг гарсан хойно нь мэддэг, санал бодлоо тусгах гэж олон тооны захидал хүсэлт бичдэг, гишүүдтэй уулзах гэж төрийн ордны үүдийг сахидаг цаг нэгэнт ард өнгөрлөө. Иргэд хуулийн төсөлд “D-Parliament” вэб, аппликейшн хосолсон цахим системээр дамжуулан саналаа ирүүлэх боломж бүрэн нээгдээд байна. Дээрх вэбийн гар утасанд зориулсан аппликейшинийг суулгаад УИХ-ын үйл ажиллагааг бүрэн тольдож болно. Харж тольдоод зогсохгүй мөн оролцох үүд хаалга нээгдсэнийг олон хүн нэгэнт ашиглаад эхэлжээ. Иргэдийн санал бодлоо илэрхийлэх, тэрийгээ хуулинд тусгуулах нэг талбар нь хэлэлцүүлэгийy forum.parlament.mn  болжээ. Үүгээр дамжуулан тухайн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж буй УИХ-ын гишүүнд шууд хандах боломжтой боллоо. Иргэд үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлэх нь нэг тал юм. Тэгвэл нөгөө талдаа УИХ-ын гишүүн нь тухайн саналд хариу өгөх, хуулийн төсөлд тусгасан эсэх талаараа эргэж мэдээлэх үүрэгтэй болсон. Энэ талаар Г.Занданшатарын санаачилгаар гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт орж байна. Ийнхүү иргэд, гишүүд үүрэг хариуцлагатай болсоноор УИХ-ын даргын зорьж буй хоёр талт эргэх холбоотой цахим парламент үр ашигтай ажиллах юм. Иргэдэд ч цахим парламентийн гишүүн болох үүд хаалга нээгдэж монголчууд цахим хэлэлцүүлэг, цахим парламентийн шинэ эрин үед алхан орлоо.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ