alim.mn | 2024.12.24
Хотын шинэ даргаар ногоон автобусны “цавчигдсан” 60 тэрбумийг олж ирэх амлалт авахуулья

Хотын шинэ даргаар Хууль зүйн экс сайд Х.Нямбаатар ирэх нь нэгэнт тодорхой болжээ. Тэрээр нийслэлчүүдэд хандан “давс хужир” шиг шорвог шийдвэрүүд гаргана гэдгээ зарласан. Тэгвэл иргэд бид ч түүнд гэсэн давс хужир шиг ажил даалгая. Энэ бол авлигал хорооллыг нураах биш харин ногоон автобусны цавцааны 60 тэрбум төгрөгийг олж ирэх хэрэгтэй. Шинэ хотын дарга энэ нь хууль хүчнийхэний хийх ажил гэж хэлэх байх. Хуулиараа ч тэдний ажил юм. Гэхдээ шахаж шаарддаг нэхэж асуух нь хотын шинэ дарга Х.Нямбаатарын үүрэг мөнөөс мөн. 60 тэрбум төгрөгийг олж ирэх үүргийг төрийн өмнө хүчнийхэн хариуцсан бол нийслэлчүүдийн өмнө хотын дарга хариуцаж авмаар байна. Бидэнд нэн яаралтай шинэ автобус хэрэгтэй. Харин шинэ автобусаа хотын дарга Х.Нямбаатарын олж ирэх 60 тэрбум төгрөгөөрөө авья.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ