alim.mn | 2024.12.24
1,1 тэрбумын хохирол учруулсан гэх ХХААХҮЯ-ны дарга асан “en los cuadros” ах Л.Чой-Иш цагаадаж, М.Энх-Амарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарын 1,1 тэрбумын хохиролтой гэх хэрэг ийнхүү “замхарчээ”. Хоёр дарга 2017-2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа танил талдаа үйлчилсэн хэрэгт холбогдсон.  Тодорхой хүрээнд “en los cuadros” ах хэмээн алдаршсан Л.Чой-Иш найз Н.Болорчулууныхаа гутлын дэлгүүртэй “Чансаа хан хөхий холдинг” компанийг  ялуулах зорилгоор ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн гэнэ.

Хэдийгээр өөрөө нөлөөлөөгүй гэдэг ч гэрч А нь “... Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Т  хэлэхдээ Энх-Амар  дарга мэдэж байгаа. Чой  дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан...” гэжээ. Газрын дарга М.Энх-Амар ч эхний мэдүүлгэндээ “... Дээрээс нь мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Чой  надад дэмжээд өгөөрэй гээд захисан юм Уул нь Чансаа хан хөхий компанийг  болохгүй юм байна гээд ажлын хэсэг дээр ярилцаад явж байсан юм. Тэгсэн чинь Чой  нөлөөлж орж ирээд  тэгээд л шалгаруулчихсан юм...” гэжээ.

Гаалиас авсан мэдээлэлээр “Чансаа хан хөхий холдинг” нь мөн онуудад малын тэжээл бус харин гутал, цамц, будаг, усны сав, хувин гэх мэт бараа бүтээгдэхүүн импортолсон байжээ. Гэсэн ч шүүх “en los cuadros” ах Л.Чой-Ишийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгажээ. Харин М.Энх-Амарыг “албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ