Жолоочоор ажилд орсон О.Түвшинжаргал нь захирал Б.Эрдэнэсүрэнгийн картнаас үргэлжилсэн үйлдлээр 6.5 сая төгрөг нууцаар аваад баригджээ. Энэ тухай компанийн офис-менежер “...туршилтын хугацаагаар жолоочоор ажиллаж эхэлсэн ба компаний ажил зохицуулах зорилгоор хамт гадуур явдаг байсан. Гэтэл манай захирал Эрдэнэсүрэнгийн ХААН банкны карт буюу компаний үйл ажиллагааны зардалд зарцуулдаг картыг нууцаар авч мөнгө авсан болох нь санхүүгийн тайлан нэгтгэлээр захирлын данснаас тодорхойгүй мөнгөнүүд 12 удаагийн үйлдлээр гарсан болж таарсан. Энэ тухай манай хүний нөөцийн мэргэжилтэн Оюунбат жолоочтой уулзахад авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн миний бор цүнхэнд байсан 1.200.000 төгрөгийг авсан байдаг. Намайг картын нууц код хийхэд хажууд байх тохиолдол байсан тул кодыг мэдэж авсан юм шиг байна лээ...” гэжээ. Харин жолооч залуу “...“... Оффист жолооч хийж байх хугацаандаа бичиг баримт болон хүнс худалдан авах наашаа цаашаа явах болдог ба оффис менежер Э.И гэх хүн хааяа надтай хамт явдаг байсан. Э.И эгч миний барьдаг байсан, байгууллагын эзэмшлийн “Соната-8” загварын машинд суухдаа дунд талын хайрцагт захирал Эрдэнэсүрэнгийн эзэмшлийн алтан шаргал өнгийн картыг үлдээчихдэг байсан тул нийтдээ 6.050.000 төгрөгийг картыг нь зөвшөөрөлгүй авч, мөнгийг тухай бүрд нь хувьдаа ашигласан байдаг. Би картаас авсан мөнгөөрөө хувцас, “Iphone Xmax” загварын цагаан өнгөтэй 128 гб багтаамжтай гар утас 1.870.000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн аппликейшнүүдэд зээлтэй байсан. Тухайн зээлүүдээ төлсөн…” гэжээ. Шүүх хэрэгтэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.