Чингэлтэйн урагшгүй, сэтгэлгүй дарга нар ОБЕГ-аас нийлүүлсэн хүнсний багцыг муутгаад устгаад хаяжээ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-д сэтгэлгүйн дээр урагшгүй явдал газар авчээ. Н.Батсүмбэрэлийнхэн ОБЕГ-аас нийлүүлсэн хүнсний багцыг хэрэгцээтэй газарт нь, хугацаанд нь тараах ажлыг зохион байгуулаагүйгээс муутгаж улмаар устгалд оруулжээ. Энэ дүүрэг хүнсний хэрэгцээгүй болтлоо баяжаагүй нь тодорхой. Нэн ядуу иргэд, асрамжийн газар гээд өгч болох газар зөндөө л байсан. Ядахдаа Улаан загалмайн шугмаар тараах ухаан дарга нарт нь байсангүй. Ухаан байхгүй тул сэтгэл зүтгэл гарахгүй нь мэдээж. Ингээд чухал шаардлагатай их хэмжээний хүнсний барааг муутгаад хэнд ч хэрэггүй болгоод устгалд оруулж хаяжээ. Мэдээж энэ хэргийн төлөө арга хэмжээ авахуулсан дарга гараагүй биз ...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ