Кино урлагт хөл тавьсан залуус болгон Жеймс Бондын дүрийг бүтээхийг хүсдэг. Эрчүүдийн хүслэнт дүр тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээсэн азтай эрчүүдийн нэг бол Пирс Броснан. Ирланд гаралтай энэ жүжигчин энэ жил нас 70 нас хүрлээ. Тэрбээр Австралийн алдарт жүжигчин Кассандра Харристай анх гэр бүл болсон. Пирс Броснан эхнэртээ их хайртай байсан ч Кассандра 4 жилийн турш хорт хавдартай тэмцсэний эцэст 1991 онд нас баржээ. Анхны эхнэрээ алдсаны дараа Прис Браснон 1992 онд People сэтгүүлд "Энэ бүхэн харгислал байсан. Өөрийн бүхнээ хуваалцаж, бүх цаг үед хамт байсан хүнээ алдана гэдэг үнэхээр харгислал.. Би амьдралдаа ийм зүйлтэй анх удаа учирсан. Миний хувьд дааж давшгүй том цохилт болсон" гэж ярьжээ...
Пирс Броснан зөвхөн алдартай жүжигчин биш сайн зураач. Өсвөр насандаа зураг зурдаг байсан Пирс Броснан 20 насандаа кино урлагт хөл тавьснаас хойш зургаа түр орхижээ. Жеймс Бонд тэргүүтэй сайхан дүр, олон кинонд тоглосон тэр зураг зураад явах зав ч байгаагүй биз. Харин анхны эхнэр Cassandra Harris хорт хавдартайгаа тэмцэж байсан хүнд үед авааль гэргийгээ сатааруулж, тайтгаруулах гэж зургаа зурж эхэлсэн байна. Энэ үедээ зурж байсан зургууд маш алдартай.