alim.mn | 2024.12.22
Допингийн эсрэг төвийн даргаар хурандаа Ц.Уугангэрэл томилогдлоо

Онигоо улстөржөөд байна уу даа гэхэд "Үгүй ээ, улс төр нь онигоожоод байна" гэсэн бэлэн хариулт бий. Одоо Монголд "цагдаажаад" байна уу даа. "Сэргээшийн хэрэг"-ээр АТГ-т саатуулагдсан Ж.Хатанбаатар ажлаа өгч, оронд Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл Допингийн эсрэг үндэсний төвийн даргаар ажиллахаар болжээ.

 Өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Ж.Хатанбаатарын гэр болон ажлын өрөөнд АТГ болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шалгалт хийсэн. Шалгалтын үеэр хууль хяналтын байгууллагынхан Ж.Хатанбаатарыг хувийн хаягаараа бөхчүүдийн шинжилгээг авдаг байсныг тогтоож, өрөөнөөс нь  140 сая төгрөг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр шалгалтын үеэр бөхчүүдийн шинжилгээний хариуг хүлээн авдаг мэйл хаягаа устгаж, хэргийнхээ ул мөрийг бүрэн цэвэрлэсэн гэхг. Гэвч түүний устгасан мэйлийг сэргээхээр хоёр улсын хууль хяналтын байгууллагынхан хамтран ажиллаж буй. Одоогоор БНСУ-ын цагдаа нар допингийн шинжилгээ авсан эмнэлгийн мэйлийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Ингээд Допингийн эсрэг үндэсний төвийн даргаар Цагдаагийн хурандаа нарыг нэг Уугангэржэлийг томиолохоор болсон билээ.

Хурандаа Ц.Уугангэрэл 1963 онд Дорнод аймагт төрсөн. 1979 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсөж, 1979-1983 онд НАХЯ-ны төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангийн урьдчилан сэргийлэх албаны байцаагч, дэслэгч, төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч, 1990-2005 онд ЦЕГ-ын тусгай тасаг, хэлтсийн дарга, 2005-2008 Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д Ерөнхий захирал, 2012-2014 онд ГЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд Хууль зүйн дэд сайдаар ажилласан туршлагатай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ