
Сүүлийн үед нийслэлийн хотын бүх шатны удирдлагад мафи үүссэн гэх хардлага газар авсан. Хотын дээд дунд тушаалын дарга нар “мафижаагүй” гэхэд том толгойлох, дураараа авирлах нь хэрээс хэтэрчээ. Энэ явдал санхүүгийн үйл ажиллагаанд нь илүү тод харагдаж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар л гэхэд өнгөрсөн онд 234 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн нь илэрчээ. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжүүлэн ирсэн ажлууд дураараа авирлажээ. Эрх шилжигдэн ирсэн ажлууд нь 20-50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан байна. Нэгэнт надад ирсэн юм чинь яаж хийх миний эрх гэж том толгойлсон биз. Өдгөө сонгуульт хугацааны сүүлчийн жил шувтарч байна. Мөн хотод шинэ удирдлага ч ирлээ. Удахгүй дээрхи шиг мэдээ бидний чихийг олонтоо “мялаах” биз ээ...

