alim.mn | 2024.12.24
“Цавчаа ногоон” автобусны хэргээр хоригдсон хоёр солонгос иргэнийг батлан даалтад гаргажээ

Манай алдарт “цавчаа ногоон” автобусны хэрэгт холбогдсон солонгос иргэд болох Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нар нь Монголоос явахаар онгоцны тийзээ захиалаад байхад нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.  Шүүгчийн захирамжаар нэг сар хорих шийдвэр гарсан ч бас л шүүгчийн зхирамжаар 14-хон хонуулаад өчигдөр батлан даалтаар гаргажээ. Гэхдээ хилийн хориг тавьсан байна. Тэднийг цадан хоригдож байхдаа ярьж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь ч үнэн байх. Манай шоронгийн нөхцөл тэдэнд дэндүү хатуудах нь мэдээж.  Нэлээд юм хэлж бас цааш нь ч ярихаа “амласан” тул батлан даалтад гаргасан байж болох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Итгэмжит
1 жилийн өмнө
103.212.119.114
Хэн хэн хөөцөлдөж гаргав аа???!
Төстэй мэдээ