Өөрсдийгөө хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа гэж үздэг “хамт олон” нэг байгаа нь өчигдөрхөн халагдсан И.Баатархүү даргатай нийслэлийн ЗДТГ-ынхан болж таарч байна. Экс даргатан ногоон автобусны хэрэг л холбогдсон болохоос хамгийн үр дүнтэй ажилладаг хамт олныг бас хамгийн үр дүнтэй удирдаж тэр хэмжээгээр хамгийн үр дүнтэйгээр урамшуулж иржээ. Өнгөрсөн онд л гэхэд тамгын газрынхан үр дүнгийн урамшууллыг хагас бүтэн жилээр нь хоёр удаа 100 хувь авсан гэнэ. Төрийн байгууллагууд үр дүнгийн урамшууллыг улирал, хагас жилээр тооцож өгдөг. Тэгвэл И.Баатархүү даргатаны үед хоёр удаа бүтнээр нь авчаа. Ажилтнууд нь аваад даргадаа их баярласан биз ... Ийнхүү хоёр удаа 100 хувийн үр дүнгийн урамшуулал олгоход нийт 61 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан аажилтнуудад 143 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Хуулиараа уг нөхөн олговорыг буруутай шийдвэр гаргасан удирдах ажилтнаар төлүүлэх ёстой ч зөнд нь хаяасан байна. Энэ нөхөн олговорыг төлүүлж чаддаггүй юм гэхэд илүү авсан үр дүнгийн урамшууллыг нь суутгахыг шинэ дарга хийх байлгүй дээ ...