alim.mn | 2024.12.24
“Цавчаа ногоон” автобусыг хувиарлах уулзалтын үеэр “ЭрдэмТранс” компанийн захирал Я.Эрдэмбилэгийн хэлсэн 8 “цавчаа” мэдэгдэл ...

2023 оны 9-р сарын 5-ны өдөр “цавчаа ногоон”-ы ажлын хэсгийн оруулж ирсэн автобуснуудаа хувиарлахаар нийтийн тээврийн компаниудтай уулзжээ. Өлсөж үхэх гэж буй мэт идэж байгаа дарга захирлуудаар дүүрсэн уулзалт дээр “ЭрдэмТранс” компанийн захирал Я.Эрдэмбилэг ийн хэлжээ

Автобусыг оруулж ирж байгаа улстөрчид, голлож байгаа Ж.Сүхбаатар сайд, оруулж ирсэн компани бүгдээрээ асуудалд орно шүү, энэ салбарт 20 жил ажилласны хувьд сайн санаж хэлж байна
Одоо төмөр нумтай автобус оруулж ирээд нумыг солино гэж байхгүй. Барих жолооч ч олдохгүй. Их хатуу
Автобусууд дулаалга байхгүй тул их хүйтэн. Цонх цан цохино. Өвөлжин цахимаар хөлдөж үхлээ гэж муулуулна
Орчин үед “Евро-2” хөдөлгүүртэй автобус байхгүй. Тийм трактор ч олдохгүй.
Дараагийн сонгуулийн үе буюу 2028 он гэхэд 600 ширхэг хар утаа хаядаг автобустай л хоцроно.
Автобусны тендерийг нууцаар ганцхан хоногийн өмнө зарласан. Бидэнд оролцох цаг байгаагүй. Бид 90 мянган доллароор сайн юм оруулж ирье гэхэд “дээрээс чиглэл өгсөн” гэсэн.
 Дэү автобусааа Солонгосдоо хийхээ болиод Вьетнамд угсарч байгаа. Эргээд сэлбэг нь олдохгүй. Эцэст нь хог болно.
Би 3,4 хүүхэдтэй хүний  хувьд улсаа  салбараа бодоод та нарт хэлж байна. Оруулж ирсэн хүмүүс бүгд хэрэт орно шүү

Ийм үг хэлж байхад бусад нь хоолоо идэж л суусан.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.21.124.130
Энэ хүн болон ар гэрт нь ямар нэг асуудал үүсгэх вий дээ. Энэ новшнууд яахаас ч буцахгүй шүү. Зөв хүмүүсээ олон түмэн минь хамгаалдаг юм шүү.
Төстэй мэдээ