alim.mn | 2024.12.24
УИХ-ын дарга Г.Занданшатарын эхлүүлсэн НӨАТ-ын санал асуулгад хагас өдрийн дотор 36 мянган хүн дэмжсэн санал өгчээ

Сонгуулийн шоуны эхлэл хэмээн зарим нь шүүмжилж байгаа ч УИХ-ын дарга Г.Зандашатарын санаачилж эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцож байна. Санал авч эхэлсэнээс хойш 17 цагийн дотор нийт 36 мянган хүн дэмжсэн санал өгчээ. Энэ нь эрх баригчдын бодит үйл ажиллагааг сонгуулийн шоунаас ялгах ухамсар чадвар олон нийтэд байгааг харуулж байна. Эцсийн эцэст буцаан олголт нь өөрсдийх нь  дээр ирэх санхүүгийн дэмжлэг гэдгийг иргэд ухамсарласан.  Тийм ч учраас УИХ-ын даргын эхлүүлсэн ажлыг дэмжих санал санаачилга нийгмийн бүх хүрээнд илэрч байна. Энэ талаархи уриалга санаачилга цахим орчинд идэвхитэй тарж байна. Манайхан нэг давалгаалбал сайн давалгаалдаг. Энэ эрчээрээ хууль санаачилагдах босго болох 100 мянган хүний санлыг өлхөн авах дүр зураг харагдаж байна. Иргэдийн саналаар хууль батлагдах жишгийг энэ удаагийн УИХ Монголын парламентийн түүхэд анх удаа нутагшуулж байна. Цаашид ч үргэлжлэх нь мэдээж юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ