alim.mn | 2024.12.24
Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх төсвийн 46 сая төгрөгөөр Хятадын ТикТокчидийг авчирчээ

Энэ зун дэлхийг тойрон аялагч, “аяллын влог” хийдгээрээ хамгийн алдартай, “YouTube”, “Facebook”, “Instagram” болон “TikTok” дээр нийт 64 сая дагагчтай “Nas Daily” буюу Нусейр Ясин Монголд ирсэн. Дэлхийн алдартай сошиал одыг Соёлын яам олон зуун мянган доллароор авчирсан гэх яриа дэгдсэн. Тэгвэл нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх “бөмбөрцөгийн” одыг барахгүй ч бөөрөндөө орших Хятадын ТикТокчидийг татвар төлөгчдийн мөнгөөр урихтайгаа байгаа аж. Тэрээр Улаанбаатар хотыг гадаад улсуудад сурталчилах, зорин ирэх жуулчдын тоог нэмэх гэгээн зорилгоор урдаас “уран бүтээлчид” нэртэй ТикТокчидийг авчирчээ. Үүнд төсвийн 46 сая төгрөгийг  төсөвлөжээ. Ирсэн ТикТокчид манай нийслэлийг алдаршуулах клип хийх агаад үүнд батлагдсан төсвийн 13 сая нь  зарцуулагдсан байна. Төсөв нэгэнт зарцуулагдсан тул олигтой юм хийсэн байгаасай л гэж залбирах үлджээ. Нусейр Ясиний мөн “Хүргэлт ирлээ” гэдэг Солонгосын ТВ-ийн бүтээсэн контентийг маш сайн болсон хэмээн манайхан ам уралдан магтсан. Харин Д.Батсүхийн гараас дээрхээс хамаагүй муу юм гарч мэдэх л юм шүү ... Ийнхүү манай соёлын хийгээд аялал жуулчлалынхан өөрсдийн хийх ёстой ажлаа хэдэн арван сая төгрөгөөр гадныханаар хийлгэдэг болоод байна. Энэ мэдээг уншсан манай ТикТокид “бид тал мөнгөөр нь тасархай юм хийгээд өгөх байсан юм” гэх нь мэдээж. Гэхдээ тэднийг яамны хотын дарга нар тоохгүй нь үнэн.  Харин тэдийг тоох аялал жуулчлалын дарга нар аймаг, сумаас гарч магад. Хотын аялал жуулчлалд гадныханаар ажлаа хийлгэдэг Батсүх гээд дарга байхад орон нутгийн аялал жуулчлалд  хотынхоноор ажлаа хийлгүүлэх гэсэн бас нэгэн жижигхэн Батсүх байж л таараа. Тэд хотоос ТикТокчид урьж аймаг сумаа алдаршуулах контент бүтээлгэж болох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
139.5.217.124
Zugeer shuu zarim ni hudlaa harluulah ged bhiin. Harin ch nasshaa zuulchdiig tatah heregtei
Төстэй мэдээ