alim.mn | 2024.12.24
Улаан хивсний “хоббитой” Дарханы дарга нар “хайрт” улаан хивсэндээ 13 сая төгрөг зарцуулжээ

Монголд улаан хивсэнд учиргүй дуртай хоёр бүлэг хүмүүс байдаг нь дарга нар, хошин шогийнхон юм. Саяхан Дарханы дарга өөрсдөө болон хотоос дээд дарга нараа алхуулдаг “ёслол хүндлэлийн” нэртэй улаан хивсэндээ 13 сая төгрөг зарцуулжээ. Сүүлийн үед төрийн албаны зохион байгуулдаг ёслол хүндэтгэлийн арга хэмжээ олширсон тул хэр хэмжээгээр улаан хивсний  хэрэгцээ нэмэгдэж байна. Дээрээс том дарга ирэх, өөрсдөө алхах гээд эрэлт өссөн. Ядахдаа овоо тахилга, хөшөөний нээлтэнд дэвсээд дээгүүр нь алхана. Сайхан улаан хивсэн дээгүүр алхахад дарга хүний хийморь сэргэж албан тушаалдаа бат залрах нигуур нь улам нэмэгддэг гэж ярьдаг. Огцруулах хурлаар орох болсон дарга урьд шөнө нь улаан хивсэн дээгүүрээ алхаад маргааш нь огцроогүй гэж сонсогдсон.  Ийнхүү улаан хивсний “ид шид” өсөхийн үнэ нэмэгдэх нь мэдээж. Шидэт улаан хивс өндөр үнэтэйн дээр арчилгаа шаардагддаг яггүй эд. Яг л өчигдөрхөн худалдаж авсан юм шиг шинэхэн харагдуулж байхын тулд хадгалалтаас эхлээд арчилгаа цэвэрлэгээнд нэлээд хөрөнгө зарцуулагддаг гэнэ. Гэхдээ улаан хивс нь манай дарга нарын эрх мэдэл, хүч чадлын билэг тэмдэг нэгэнт болсон тул шаардагдах зардалд гар татах дарга гардаггүй бөлгөө. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ