alim.mn | 2024.12.24
“Байгаль далай манайх, гурван оросыг ална” хэмээн хутга авч гараад монголыгоо хутгалжээ

Ийм нэгэн ноцтой хэрэг өнгөрсөн 5-р сарын 19-нд Налайхад гарсан. Тухайн үед орос монгол нийлсэн барилгын бригад амралт сувиллын газрын барилга барьж байжээ. Барилгын бригадад Эрдэни, Санзаев Пурбоцыренович, Будаев Гарма Бадмаевич гэсэн гурван буриад иргэн ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр хүйтэрч бороо орсон тул бригад ажлаасаа эрт буун мэдээж ууж эхэлсэн байна. Энэ үеэр өмнө нь л шийтгүүлж байсан Ц.Бямбасүрэн нь буриад иргэн Санзаев Пурбоцыреновичтай муудалцаж “Байгал далай танайх биш манайх” хэмээн маргалдаж цохижээ. Энэ тухай буриад иргэн нь “...  Тэнд байсан хүмүүс бүгд архи ууцгаачихсан ширээн дээр нь 4-5 хоосон архины шил байсан. Ингээд би нийлээд хамт суугаад архинаас уусан. Орой 20 цагийн үе гэхэд би нэлээн согтчихсон байсан. Гэрийн нааран дээр сууж байсан, нэлээн согтчихсон байсан болохоор хэн байсныг санахгүй байна. Энэ Ц.Бямбасүрэн орж ирэхэд тэр хүнийг бид нарт битгий саад болооч ээ гэж хэлсэн. Би орос, буриадаар холиод хэлсэн байх гэж бодож байна. Гэтэл тэр хүн намайг ямартай ч цохисон болохыг санаж байна...” гэжээ. Шүүгдэгч “гурван оросыг ална” хэмээн гал тогооны гэрээс хутга авч явж байгаад замдаа тааралдсан монголыгоо хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Тэрээр “...Надад хохирогчийг санаатай алъя гэсэн зорилго байгаагүй. Намайг гэрээс зугтаагаад гүйж байх хооронд араас “наадхаа бариад ав, алаад өг” гэж цаанаас бахирах шиг болсон. Араас гурван хүн явж байсан санагдаж байна, тухайн үед би согтуу байсан сайн санахгүй байна. Нэг нь ирээд намайг дарж унах үед хохирогч хүрч ирж, намайг хутгатай минь дараад хутган дээр унасан..” гэжээ. Шүүх түүнд 14 жил хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баатар.
1 жилийн өмнө
124.158.89.2
Алуурчинг насаар нь хорь. Ажил хийлгээд талийгаачийн ар гарт төлбөр төлүүл насаар нь хорь. Педдаг.
Төстэй мэдээ