Төрийн албаныхан цалинг хүссэнээрээ дураараа авдаг болох нь нийслэлийн ЭМГ-т илэрчээ. Шалгалтаар ажилтнуудын цалинг цалингийн дэлгэрэнгүй бүртгэл, цалин олгосон баримттай тулган шалгахад нэг ажилтанд 763.1 мянган төгрөгийн цалин илүү олгожээ. Энэ нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бага цалинтай хүний хамаг татвар шимтгэлээ суутгуулаад гар дээрээ авах мөнгөтэй бараг тэнцэнэ. Тийм хэмжээний мөнгө сул орж иржээ. 2022 оны 12-р сарыг сонгож авч ажилтнуудын цалинг цалингийн дэлгэрэнгүй бүртгэл, цалин олгосон баримттай тулган шалгахад 32 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг хавтгайруулан олгосон нь тогтоогдсон байна. Ажилтнууд нь илүү мөнгө авдаг атлаа ажлаа хийдэггүй агаад гэрээт ажилтан авдаг болжээ. Тэдэнд нийт 14 сая төгрөгийн цалин олгосон байна. Төрийн зөвхөн нэг байгууллагад л ийм байхад төрийн албан хаагчид цалин бага гэж гомдоллох нь хэр зохистой вэ ...