alim.mn | 2024.12.24
15 тэрбумыг аваад аваарын гарцгүй сургуулийн автобус нийлүүлсэн “Моннис”-д хариуцлага хүлээлгэж чадах уу ...

 “Цавчаа ногоон”-ы хажуугаар мартаж болохгүй нэгэн том автобусны хэрэг байдаг нь олонд алдартай “Моннис”  компанийн тэртээх 2020 онд авсан 15 тэрбумын өртөгтэй “Хүүхдийн сургуулийн автобус” төслийн тендер юм. Хэдийгээр 15 гэдэг ч төсөвт өртөг нь бүр 23 тэрбум гэж цагаан дээр хараар бичсэн энэ гэрээ ёсоор мөн ондо 75, 2022 онд 50 ширхэгийг тус тус нийлүүлэх ёстой байсан. Гэтэл энэ “том” компани гэрээний дагуу нийлүүлж чадалгүй нийтдээ дөвийн дөрвөн удаа хугацааг нь сунгуулжээ. Өнгөрсөн онын байдлаар 75 автобус л ирсэн. Гэхдээ тэдгээр автобуснууд гэрээнд заасан нэмэлт тоноглолгүй иржээ. Шалгалтын дүгнэлтэнд “...хүүхдийн цүнх гар тээш тавиурыг нэг талд нь дутуу хийсэн, автобусны шал, гишгүүрийг хальтирдаггүй резинэн материалаар бүрээгүй, суудлын бүрээс хөшиг хийгээгүй...” байжээ. Хамгийн аймшитай нь аваарын гарцгүй байсан байна. Аваарын гарцгүй автобус нийлүүлэх “эр зориг” энэ компаниас өлхөн гарч байгаа нь мөн л аймшигтай хэрэг. “Моннис”-ийн энэ эр зоригийг хууль гэж байдаг бол хатуу шийтгэх хэрэгтэй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ