alim.mn | 2024.12.22
Сангийн сайд С.Жавхлан 269-хан мянган төгрөгний “үнэтэй” юу ?

Засгийн газрын бүхий л сайдуудын дундаас Сангийн сайд  хамгийн чухал. Хүчний бүхий л байгууллагуудыг өөртөө нэгтгээд аугаа хүчирхэг сайд болох гэсэн Ц.Нямдорж хүртэл яаж ч хичээгээд төрийн бүх мөнгийг атгасан сайдын зиндаанд хүрч чадаагүй. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд хүртэл Сангийн сайдтаны өмнө нь бөхөлзөж байсан нь Р.Амаржаргалын үед тохиож байв. Тэгвэл “цаст уулын цагаан барс цагаа болоход уулын бэлд бууж шоргоолжинд баригдана” гэдэг шиг юм болсон бололтой. Өдгөө цагийн эгэлгүй их сайдтан төрийн мөнгөн сангийг атгагч С.Жавхлан “төрсөн” тойрог болох Дархандаа 269 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Тэрээр аймгийн ИТХ-ын ээлжит зөвлөгөөн гэгчид оролцоход нь сайдад зориулан ийм мөнгийг төсөвлөжээ. “Манай сайдыг яаж байна аа та нар” хэмээн дэмжигчид нь уурлах хэрэггүй. Цагтаа сайдтан бие төлөөлөгчийнхөө офисын байрны зардлыг аймгаар даалгуулж л явлаа. Авах өдөр байхад “өгөх” өдөр гарах нь эргэх хорвоо юм даа. Тэрний оронд “манай сайдын дарууханыг яана” хэмээн магтвал зохилтой. Биеэсээ томдсон пээдгэр зантай болоод баларсан “түгжрэлийн” экс сайд Сүхбаатар байсан бол бүр 2.6 саяын зардал гаргуулах байсан байлгүй ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ