alim.mn | 2024.12.24
Цагдаагийн 31 дэслэгч, ахмад, дэд хурандааг 483 сая төгрөгөөр Филиппинд англи хэл сургажээ

Энэ оны 1-р сард цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс Филиппин улсад англи хэлний вакумжуулсан сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч хамрагдаж, 107 алба хаагч тэнцсэн хэмээн зарласан. Тэгвэл 9-р сард 31 албан хаагч буюу дэслэгч, ахмад, дэд хурандаа явсан агаад нийт зардал нь 483 сая төгрөг болжээ. Гайхалтай нь тэднийг ЦЕГ бус харин Удирдлагын академи явуулсан байх юм.  Дотооддоо сургасан бол илүү хямд тусах байсан нь бүгдэд ойлгомжтой биз.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ