alim.mn | 2024.12.24
“Цавчаа ногоон”-ы өмнө “Шиамен голден драгон бус”компани 60 тэрбумаар техникийн тодорхойлолтоос зөрүүтэй 224 улаан автобус нийлүүлжээ

Алдарт “Цавчаа ногоон”-ы өмнө 60 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус буюу улаан автобус худалдан авах ажиллагаа “чимээгүйхэн” явагдаад өнгөрсөн. Нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хариуцсан агаад нийлүүлэгчээр нь “Шиамен голден драгон бус” компани шалгарсан. Гэрээ ёсоор дизель автобусийн нэг бүрийн үнэ нь 640 мянгн юань болжээ. Гээрээг 2022 оны 11-р сард байгуулж 2024  он дуустал  сунгасан ч нийлүүлэгч компаниэнэ онын хавар гэхэд 224 автобусаа бүгдийг нь оруулаад ирсэн. Нэгэнт бүх автобусаа хүлээлгээд өгсөн тул ямар нэгэн хэл ам гаралгүйгээр дууссан ч цаана нь ихээхэн бульхай нуугдаж байжээ.  Хамгийн гол нь дизель автобуснууд  техникийн тодорхойлолтонд заасан үзүүлэлтүүдээс хамаагүй зөржээ.  Хөдөлгүүрийн эзэлхүүн 9000сс байх ёстой ч 8400сс хүчин чадалтай байсан байна. Хурдны хайрцаг нь автомат гэсэн байхад механик, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж суух тусгай механик төхөөрөмжийг автоматжуулсан байхаар тусгасан ч тэр нь гар ажиллагаатай байжээ. Мөн салхины шил нь гурван хэсэг бүхий ойролцоогоор зургаан мм зузаантай, аюулгүй наамал гэж заасан байхад  нүүрний шил ком, хажуугийн нэг ком нь салдаггүй хийгдсэн байжээ. Автобусны урд баруун, хойд гэсэн гурван талд гадагш харсан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлийн дугаар бүхий цахим хаяг дэлгэц нь дутуу суурилагдсан байжээ. Мөн дагалдах хэрэгсэлүүд нь олон арван тоогоор дутсан байна. Үүнд багаж 15, домакрат 10, ослын гурвалжин 27 тоогоор дутжээ. Сүлжээний антенн, нөөц дугуй нь бүр 30-аар дутжээ. Байдал ийм байхад тоо нь бүрэн бол боллоо хэмээн хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ