alim.mn | 2025.04.20
Хятад үйлдвэрээс сарын ГУРВАН сая төгрөгийн “татвар” авах гэсэн Архангайн “Босоо Хөх Монгол”-ын тэргүүн шийтгүүллээ

Архангай аймгийн “Босоо Хөх Монгол”-ын салбарын тэргүүн Б.Банзрагч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Найруулга” компанийн ажлын байранд БНХАУ-ын иргэдийг зодож гурван сая төгрөгийг шаардан авч, тус компанийг ажиллаж байгаа мэтээр мэдээ мэдээлэл тарааж сүрдүүлж, заналхийлсэн болон бусад залилангийн хэргээрээ  нэг жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлжээ. Болсон явдлын талаар “Найруулга” компанийн монгол талын захирал Ц.Баясгалан

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах БНХАУ-ын 100 хувын хөрөнгө оруулалттай Найруулга ХХК-д дэд захирал албан тушаалтай энэ ажилд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажиллаж байна. Миний ажиллаж байгаа Найруулга ХХК-ны байранд 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед байх “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Б.Банзрагч гэх залуу өөрийн гишүүдийн хамт ирж БНХАУ-ын иргэдийг зодож өөрсдөө бичлэг хийж байсан. Би “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнтэй уулзахад тохиролцож чадах уу гэж асуухад нь би Монгол талыг нь хариуцаж байгаа хүний хувьд шийдвэр гаргаж чадна гэж хэлсэн. Тэгэхэд “Босоо хөх Монгол” ТББ-аас энд ирсэн гишүүдэд нэг нэг боодол мөнгө өгөх талаар шаардсан. Би БНХАУ-ын хөрөнгө оруулагч нараас асуугаад хариу өгье гээд салсан. Нэг цагийн дараа “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн миний утас руу залгаж шийдэлд хүрсэн үү гэж асуухад хөрөнгө оруулагч нартай ярилцаад гурван сая төгрөг өгөхөөр болсоноо хэлсэн. Манай хөрөнгө оруулагч Жан миний хаан банкны данс руу мөнгө шилжүүлж би аймгийн 10 давхар байрны доод талын хаан банкны АТМ-ээс гурван сая төгрөг авч Б.Банзрагчид өгсөн нь үнэн. Миний зүгээс “Босоо хөх Монгол” ТББ-ын нэрийг барьж дээрэм хийсэн гэж бодож байгаа. БНХАУ-ын иргэд бас дээрэмдүүлсэн гэж бодож байгаа. Тэргүүн нь надаас мөнгө авахдаа “ланд-80” маркийн автомашинтай ирсэн. Мөнгө авахдаа “энэ бол  зөвхөн нэг сарын мөнгө, сар болгон ийм хэмжээний мөнгө өгөх юм бол танай Найруулга компанийн үйл ажиллагааг “Босоо хөх Монгол” ТББ-ын зүгээс дэмжих болно” гэсэн.  Дараа нь дахин мөнгө нэхэж залгасан. Өгөхгүй болохоор Архангай аймгийн махны ченж нарыг дагуулан ирж манай байгууллагыг бас дарамталж, ажиллаагүй үйлдвэрийг ажиллаж байгаа мэтээр ойлгуулан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьж компанийн нэр хүндэд халдсан. Хамгийн гол нь сар болгон гурван сая  төгрөг авах гэж тийм үйлдэл гаргаж байгаа юм...” гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ