
Ийм нэгэн хачирхалтай албан томилолтын захирамжийг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гаргажээ. Өнгөрсөн 8-р сард тус аймгийн “төлөөлөгчид” гэх хүмүүс “гадаад томилолт”-оор Солонгос явсан агаад нийт зардалд 21 сая төгрөг болжээ. Энэхүү “төлөөлөгчид” нь хэн болохыг захирамжинд тодорхой оруулсангүй. Мөн Солонгос явж байгаа шалтгааныг зүгээр л “гадаад томилолтонд” гээд оруулжээ. Уг нь “туршлага судлах”, “сургалт” мэтээр худлаа үнэн халхавчилан оруулдаг. Гэтэл “туршлага судлах” ч алга, “сургалт” ч байхгүй байна. Үүнээс үзэхэд томилолтын удирдамж ч байхгүй нь тодорхой. Зүгээр л гадаад томилолт гээд төсвийн олон сая төгрөгийг үрсэн аж. Ямар учиртай “гадаад томилолт” болохыг Засаг даргатан эсвэл явсан “төлөөлөгчид” л мэдэх байх. Ирээд ямар тайлан бичиж өгөх нь бас сонин. Арай ажил хийсэн гэж бичихгүй байгаа даа ... Ийнхүү Засаг дарга нар дурын шалтгаан дурдаад л “төлөөлөгчидөө” Солонгос явуулдаг болжээ.
