alim.mn | 2025.04.20
Төсвийн мөнгөнөөс хувийн дансаараа дөрвөн сая төгрөг шилжүүлэн авсан Баянголын ЗДТГ-ын ажилтан хэн бэ ?

Шилэн дансны хуулиар таван сая төгрөгөөс дээшхи гүйлгээг оруулах учиртай. Тэгвэл төрийн албаныхан дунд таван сая төгрөгөөс доошхи мөнгөн дүнгээр хувийн болон хамаарал бүхий этгээдийн дансаараа мөнгө авдаг явдал хавтгайрчээ. Баянгол дүүргийн ЗДТГ-д л гэхэд А\346 тоот тушаалаар нэр бүхий ажилтан нь хувийн данс руугаа зочин хүлээн авах зардлаас дөрвөн сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрчээ. Түүнээс гадна бас нэгэн “хувийн” чанартай ажиллагаа явагдсан байна.  Энэ удаад бүр том мөнгөний ажил байсан. “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын биг үүрэг бүхий талбайн цэвэрлэгээний ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр 69 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах ажиллагаа зохион байгуулжээ. Өдгөө тэр “гүйцэтгэгч” нь хэн болох тухай шуугиан дэгдээд байгаа гэнэ. Энэ мэтээр дүүргийн мэдлийн компани, үйлдвэрийн газруудын ажлыг бусдаар хийлгэж “мөнгө цохидог” явдал шинээр дэлгэрчээ. Удахгүй бусад дүүргүүд ч хуулах биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Valtrex
1 жилийн өмнө
178.159.37.142
buy valtrex online in usa https://valtrex.auction/ valtrex generic in mexico
Төстэй мэдээ