alim.mn | 2025.04.20
Өмнөх удирдлагын үед Нийслэлийн ЗДТГ, Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шаардлагагүй бараа их хэмжээгээр нөөцөлсөн нь илэрчээ

Нийслэлийн баригдсан болон баригдаагүй хурган дарга нар болох газар хэлтсийн дарга нар хотын өмнөх удирдлагуудтай холбоотой мэдээллийг хуулийнханд өгч эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Тэд гэрээ хэлцэл, шахаа, мөнгө санхүүгийн нууц ажиллгааны тухай ам нээж эхэлсэн.  Үүнтэй холбоотойгоор шахааны их хэмжээний бараа материалыг ч хуулийнхан сонирхоод эхэлжээ. Үүнд нийслэлийн ЗДТГ-д нөөцөлж бэлтгэсэн 151 сая, нийслэлийн Агаар орны бохирдолтой тэмцэх газарт хадгалагдаж буй 29 сая төгрөгийн бараа материал орж байгаа аж. Дээрхи их хэмжээний бараа материалыг шаардлагагүй байхад бэлтгэж нөөцөлсөн, шууд орлогод авсан гэдгээрээ сэжиг төрүүлж байна. Эдгээрийг тухайн газруудыг харьяалж байсан хотын дарга болон орлогч асантай холбож үзэж байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ