alim.mn | 2024.12.22
Б.Пүрэвдорж : НӨАТ-ийг эцэстээ иргэн л төлдөг учраас би Г.Занданшатар даргынн саналыг дэмжиж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг таван хувь болгох  УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгыг би дэмжиж байна. НӨАТ алслагдмал аймгийн иргэдэд ямар хүнд тусаж байгааг би тайлбарлая. Миний барьж байгаа цэвэр ус хотод 1000 төгрөгөөр үйлдвэрлэгдээд 100 төгрөгийн НӨАТ төлөгдөөд бөөний төвд ирдэг. Бөөний төвөөсөө ахин НӨАТ, тээврийн зардал бичигдээд Ховдод ирдэг. Ховдын бөөний төв ахин НӨАТ, тээврийн зардал бичигдээд Эрдэнэбүрэн суманд очдог. Харин энэ сумын дэлгүүрээс баахан НӨАТ бичигдсэн цэвэр усыг иргэн Дорж худалдаж авч байна.  Үйлдвэр, бөөний төв хоорондоо баахан НӨАТ-ын падаан л шидэлцдэг болохоос төлдөггүй. Харин тэр усыг худалдсан авсан хүн бүх НӨАТ-ыг төлж байна. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг таван хувьд хүргэх санал хууль болон батлагдахгүй бол би үүнийг ирэх сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрд оруулна. 2024 онд манай нам ялаад НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож баялаг үйлдвэрлэгчиддээ бэлэг барина.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ