alim.mn | 2024.12.23
Сая доллар завшсан нь нотлогдсон дэд сайд асан "ИРГЭН ДОРЖПҮРЭВ" болчихсон 20 сая төгрөг хандивлав

Эрүүл мэндийн яаманд иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивлажээ гэсэн мэдээ эрчтэй түгж, хар малгайтай, монгол дээлтэй нөхөр маск зүүчихсэн зогсож байв. Гэтэл нөгөө иргэн Доржпүрэв нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв.

Д.Доржпүрэвийг дэд сайд байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төслийн  “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэж шалгасан юм. Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэж буруутгасан.

  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байв. Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч уг хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргажээ. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хаах санал хүргүүлсэн гэнэ. Түүнийг нь ч прокурор хүлээн авсан бололтой.  Уг нь шалгалтын явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүй нь ч батлагдсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө, барилгын материалыг нь тухайн үед битүүмжилж байсан билээ. Эрчим хүчний сайд асан М.Сономпил 250 сая төгрөгийн хахууль авсан хэргээр яллагдсан байхад сая доллар зувчуулсан нь нотлогдсон Д.Доржпүрэв уснаас хуурай гарсан. Төв аймгийн АН-ын даргаар удаан ажилласан, нутгийнхан нь “архи ууж, мах идэх хоббитой, “бор” Доржпүрэв гэлцдэг Дэд сайд асан нөхөр одоо “Иргэн” Доржпүрэв болчихсон САЯ доллароосоо 20 сая төгрөг эгзэгтэй үед хандивлаад Ардын баатар болж явна. Сая долларын авлигачаас өчүүхэн мөнгө гардсан иргэд баярлаад сүйд. Цаадах нь "Манай Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаад сүйд" гэж суугаа байлгүй...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АТГ ПРОКУРОР НАРТ ШАЛГАЛТ ХИЙЖ АВИЛГА АВЧ ХЭРЭГ ХААСАН ХУЛГАЙЧ НАР ЦУГТАА ГЯНДАН МАРШ
4 жилийн өмнө
66.181.161.124
Зочин
Зочин
4 жилийн өмнө
192.82.67.89
за тэгээд луйвар хийдэггүй төрийн албан хаагч байдаг юм уу
Төстэй мэдээ